Андройд утсаар гайхалтай сэлфи хийх 7 зөвлөгөө



Сэлфи хийх нь хөгжилтэй, бидний эмээ нар хүртэл цаана чинь сэлфи хийдэг болсон. Хэрэв чи хамгийн сүүлийн үеийн шинэ загварын эсвэл хуучны ч бай ямар нэгэн андройд утас барьдаг бол галзуу сэльфи хийж өөрийн хүссэн сошиал сүлжээнд хуваалцах хэдэн зөвлөгөөг доор бэлтгэлээ.

1. Сэлфи хийх шилдэг 10 апп – аас аль нэгийг нь утсандаа суулгах.

Хэрэв та өөрийн Андройд утсаар сэлфи хийхээр шийдсэн бол сэлфи зураг дарахад тусгайлан зориулсан онцлогуудтай апп татан утсан дээрээ суулгах хэрэгтэй. Энгийн камер дангаараа үүнийг хийх боломж ер нь ховор байдаг учраас өөрт тохирсон үнэгүй апп-ыг олж татаарай.


2. Үргэлж дэлгэцний нүүрэн талын камераар зураг дарах хэрэггүй.

Андройд утсаар байнга дэлгэцэн дээрх камераар сэлфи хийх нь тийм ч оновчтой биш. Энэ камер нь ерөнхийдөө видео дуудлага хийхэд зориулагдсан байдаг. Үүнээс гадна нүүрэн талын камераар зураг дарахад харагдаж байгаагаасаа өөр гарах тохиолдол түгээмэл байдаг. 
Тиймээс утсаа эргүүлэн арын камерыг ашигласан дээр. Таны хийх хэрэгтэй ганц зүйл бол өөр өөр зай болон өнцгөөс хэд хэдэн зураг дараад, дараа нь өөрт таалагдсанаа сонгох юм.


3. Нүүрнээс тань гэрэл цацарч буй мэтээр тааруулах.

Магадгүй таны Андройд утас камерны гэрэлтэй л байж таараа, харин үүнийг сэлфи зургандаа ашиглах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Үүний оронд нүүрнээс тань гэрэл цацарч байгаа мэтээр өрөөний гэрэл болон нарыг ашиглах хэрэгтэй. Гол нь гэрлийг нүүрнийхээ яг ардхан талд камерандаа хагас оруулан тааруулах нь чухал. Мөн зургаа бүрсгэр, гялбасан, тод биш болохоос сэргийлэх хэрэгтэй.


4. Арын фоноо дахин дахин нягтла.

Сүлжээгээр дүүрэн л ард фоноо төдийлөн анхаараагүй хүмүүсийн нэгэн хэвийн сэлфинүүд байдаг. Ардах хөшиг болон ханаа цэвэрхэн эсэх, эмх замбараатай байгаа эсэхийг шалгаарай. Арын фон чинь цэгцтэй, цэвэр байснаар таныг тодотгож өгөх болно.
Хэдий тийм ч зарим тохиолдолд түүхэн хөшөө болон барилга гэх мэт газрыг арын фоноор сонгох нь таны сэлфиг онцгой болгон харагдуулна. Гэхдээ энэ бүхэн мэдээж таны сонголт байх болно.


5. Өөрийгөө зурагныхаа нэг буланд тааруулан дарах.

Сайн сэлфиний нэг чухал зүйл нь байршил. Зураг дээр өөрийн биеэ буланд нь тааруулаад, далий байрлалтай аваад нэг үзээрэй. 


6. Толгойгоо бага зэрэг өргөөд, хүзүүгээ урагш нь түлх.

Давхар эрүүнд дургүй л биз дээ? Санаа зоволтгүй. Толгойгоо бага зэрэг өргөөд хүзүүгээ мөн бага зэрэг урагш түлхэж өгснөөр давхар эрүүний асуудал үгүй болно. Гэхдээ мэдээж үргэлж өөртөө итгэлтэй байхыг хүсэж байвал зөв хооллож жингээ хянах хэрэгтэй. 


7. Өөрийхөөрөө, илэн далангүй бай.

Хамгийн шилдэг сэлфи бол өөрийн үнэн төрхөө харуулсан төрх юм. Өөрийнхөөрөө илэн далангүй байхаас бүү ай. Чиний чин сэтгэлийн инээмсэглэл бол чиний хамгийн том чимэг, тиймээс өөрийнхөөрөө инээхээс битгий ич. Санаж ав, энэ бол зүгээр сэлфи. Хэрхэн харагдаж байгаа бол хэмээн санаа зовох хэрэггүй.

Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Андройд утсаар гайхалтай сэлфи хийх 7 зөвлөгөө
Жиргэх

Санал болгох

iphone
USED
  • 6.0 инч, Super AMOLED
  • Арын гурвалсан камер
  • 512 GB хүртлэх microSD
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3*FHD инч Super AMOLED
  • Дөрвөлсөн арын камер
  •  Dolby Atmos дуугаралт
Үнэ: 690,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 5.8 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 4 GB
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 5,8 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Нүүрний камер: 8 MP
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 6.1 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 8 GB
Үнэ: 1,390,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.4 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP хос
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 1,150,000₮
Дэлгэрэнгүй