Андройд утсанд зориулагдсан хөгжмийн хамгийн ШИЛДЭГ 9 апплекейшн


Магадгүй та оркестрын бишгүүр хөгжимчин, эсвэл рок хамтлагын гитарчин ч байж болно. Тэгвэл өөрийн хөгжмийн сонирхолдоо нийцэх апп олох нь хүндрэлтэй байдаг.  Харин бид олон хүнд тус болох үүднээс Андройд утсанд зориулагдсан шилдэг апплекейшны жагсаалт хүргэж байна.

edjing Mix

edjing Mix бол DJ апп. Энэ бол олонд нэлээн таашаагдсан хөгжмийн апплекейшн бөгөөд маш олон онцлогтой. Энэ нь music library, SoundCloud, Spotify болон Deezer зэргийг өөртөө багтаасан. Мөн уг апп нь ВРМ автоматаар илрүүлэх, эффэкт нэмэх зэрэг үйлдэлтэй. Энэхүү апп-д байдаг  сэтгэл татах 3 зүйл нь хяналт, мэргэжлийн үйлдэл болон өөр хүн дахин өөрчлөлт хийх боломжгүй. Үүнийг ажиллуулахад таниас ихээхэн мэдлэг шаардахаас гадна нэлээд үнэтэй апп.

gStrings Tuner

gStrings Tuner нь гитарчидад зориулсан апп. Гэхдээ ерөнхийдөө бүх л зүйлийг хийнэ. Энэ нь модон болон чавхдаст хөгжмийн зэмсэгийг өөртөө багтаахаас гадна таны өөрийн хоолойг ч бичнэ. Мөн бүх төрлийн давтамжийг дэмжинэ. Энгийн нэг нэгжийг төгс болгон хувиргадаг. Ерөнхийдөө энэ нь хөгжмийн зохиолч нарт зориулсан хамгийн сайн апп. Ямар ч төрлийн хөгжимийг үүн дээр бичиж болно. Харин та энэхүү хамгийн төгс гэж хэлж болох хөгжмийн апплекейшныг 3.99 ам.доллар төлөөд татаж авч болох нь.

FL Studio Mobile

FL Studio Mobile нь цөөн хэдэн дуу бичдэг апплекейшны нэг юм. Үүний гол онцлог нь MIDI тохируулагчтай, бичлэгийн хянагчтай, бөмбөрийн бүрэлдэхүүнтэй, олон төрлийн аудио эффэкттэй. Энэ нь хэдийгээр жинхэнэ студэд бичсэнтэй адил байхгүй ч ерөнхийдөө хөгжмийн анхны мэдэгдэхүүнтэй хүмүүст хангалттай. Мөн бага зэргийн мөнгө төлөөд өөр нэмэлт эффэкт болон бичвэрийн хувилбаруудыг авч болно.

Metronome Beats

Metronome Beast нь маш олон метроном апп-ын нэг. Харин энэ апп үнэгүй болсон. Минутанд 300 цохилт дэмжинэ. Энэ мөн эхний үеийн л өргөлтийг мэдэрч хэмнэлийг итали тэмдэгтээр үзүүлдэг. Та дэлгэцэн дээр дараад өөрийн цохилтыг тодорхойлж болно. Мөн суурь тоглолтыг дэмждэг. Тэрчлэн та хөгжим тоглож байхад өөр апп – руу орж болно. Энэ нь хүн бүрт зориулагдаагүй байж болох юм. Гэхдээ л үүн дээр маш олон тохиргоо байдагт талархая. Магадгүй энэхүү апп таньд хамгийн сайн нь мэт санагдах болно.

MuseScore

MuseScore бол ая бичихэд зориулагдсан хамгийн сайн апп. Энэ нь интернэттэй холбогдсон үед олон төрлийн хөгжим бичих сонголтуудтай. Компьютерт зориулагдсан хувилбар нь хөгжмийг нотлодог. Мөн та өөрийн дуугаа бичлэгийн форматанд тохируулан байршуулах боломжтой. Бүрэн дүүрэн ашиглаж чадвал энэ үнэхээр гайхалтай апп. Та үүгээр ямар ч төрлийн хөгжим бичиж болно. Таны олон дахин давтахыг хүссэн хэсгийг хэсэгчлэн үзүүлдэг.

Perfect Ear

Perfect ear нь сонсголын чадварт зориулагдсан апплекейшн. Энэ нь хэрхэн сонсголоо сайжруулахыг заадаг. Мөн ритмийг мэдэрхэд тусална. Бусад онцлогын хувьд гэвэл олон тооны дасгал ажил болон хөгжмийн онол хичээлтэй. Магадгүй энэ нь мэргэжлийн түвшинийнх биш ч сонсголын сургалт нь маш үр дүнтэй байдаг. Энэхүү апп нь татахад үнэгүй бөгөөд нэмэлт үйлдэлүүдийг худалдан авч болох аж.

SoundCloud болон ReverbNation

SoundCloud болон ReverbNation нь тун сайн хөгжмийн апплекейшнүүд. Тэд танд хямд үнэ, хурдан хугацаанд хөгжим байршуулахыг санал болгодог. Үүний нэг хэрэгтэй зүйл нь та өөрийн хөгжимөө бусад хүмүүстэй хуваалцах боломжтой. SoundCloud тодорхой хэмжээний хөгжимийг үнэгүй байршуулахыг зөвшөөрдөг байна. Харин лимитэндээ хүрсэний дараа төлбөр төлөх хэрэгтэй болно. ReverbNation нь мөн үнэгүй үйлчилгээтэй. Харин та илүү төлбөр төлөөд нэмэлт үйлдэлүүдийг хүлээн авч болно. 

Vivace

Vivace нь хөгжмийн нот хэрхэн уншихыг заадаг апп. Үүнд 15 түлхүүр тэмдэгтэй, нэмэлт түгээмэл 5 түлхүүртэй, шат дараалсан хичээлүүдтэй. Нотны Итали болон Англи нэршилтэй. Хичээлүүд нь давхар дасгал ажилтай. Энэ апп дээр хичээллэсний дараа нот унших тийм ч хэцүү санагдахаа болих болно.Тта апплекейшнээ үнэгүй татаж болох ба мэргэжлийн хувилбарыг 1.49 ам.доллараар татан авч болно.

Voice Recorder

Зарим талаараа дуу бичигчгүйгээр ямар ч хөгжим бүтдэггүй. Voice Recorder үүнд яг тохирно. Хэрэглэхэд ч хялбар. Та апп-руугаа орход л шууд ажиллаж эхэлнэ. Файлууд нь МР3 форматтай байхаас гадна бүх төхөөрөмжинд тохирно. Ерөнхийдөө ямар ч дуу бичигчтэй адилхан ажиллана гэсэн үг. Энэ апп-ын олны таашаал хүртсэн нэг зүйл нь үнэгүй татагдахаас гадна элдэв сурталчилгаа байдаггүй. Мэргэжлийн хувилбар мэдээж илүү сайн. Энэхүү нийтлэлд дурьдагдсан хамгийн эхний апплекейшны дараа эрэмблэгдэх сайн апп.

Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Андройд утсанд зориулагдсан хөгжмийн хамгийн ШИЛДЭГ 9 апплекейшн
Жиргэх

Санал болгох

iphone
USED
  • 6.0 инч, Super AMOLED
  • Арын гурвалсан камер
  • 512 GB хүртлэх microSD
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3*FHD инч Super AMOLED
  • Дөрвөлсөн арын камер
  •  Dolby Atmos дуугаралт
Үнэ: 690,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 5.8 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 4 GB
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 5,8 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Нүүрний камер: 8 MP
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 6.1 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 8 GB
Үнэ: 1,390,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.4 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP хос
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 1,150,000₮
Дэлгэрэнгүй