Хуучин зургаа Stories-т хэрхэн оруулах вэ?


Snapchat хамгийн анхлан Stories-г гаргасан ч Instagram болон Facebook хуулж, өөрийн хэрэглэгчдэдээ мөн хүргэсэн. Эдгээр олон нийтийн сүлжээ тус бүрдээ л өөр өөрийн онцлогтой апплекейшнүүд. Гэхдээ та эдгээрт нэг нийтлэг зүйл байгаа нь Stories-т хуучин зургаа нийтлэхийг зөвшөөрдөггүй нь. Тиймээс бид танд хэрхэн хуучин зургаа Stories-т оруулах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Snapchat

Snapchat аппаа нээхэд зураг дардаг цагаан дугуй дүрсний доор бас нэг дугуй дүрс байгаа. Түүн дээр дарахад таны өмнө нь Snapchat – т оруулж байсан зурагнууд болон гар утас дээрх зургийн жагсаалт гарч ирэх болно.

За тэгээд хуучин зурагнуудаасаа дахин постлохыг хүссэн зургаа сонгоод түүн дээр дарсны дараа илгээхийн өмнө засвар хийх эсэхийг тань асууна. Snapchat дээр шинэ зураг засварладагтай яг л адил гэсэн үг.

Бэлэн болсны дараа цэнхэр суман дээр дарснаар найзуудтайгаа хуваалцах болно. Энэ нь Snapchat – аас дахин оруулсан зургийн хувьд ямар нэгэн зүйлгүй харин гар утаснаасаа оруулж байгаа зурганд чинь гадуур нь цагаан хүрээ нэмэгддэг. Өөрөөр хэлэх юм бол  хуучин зургаа дахин оруулж байгаа гэсэн тэмдэглэгээ гэж хэлж болно. Та үүнд нээх ач холбогдол өгөхгүй  бол бүх юм ОК.

Instagram

Инстаграм дээр мөн л төстэй үйлдэл хийх ч та зургийн сан дах сүүлийн 24 цагийн дотор авсан зургаа постлох боломжтой байдаг. Тиймээс хэрэв та долоо хоногийн өмнө авахуулсан зургаа нийтлэхийг хүсэж байвал дахин хадгалах шаардлага гарна.

За ингээд эхэлцгээе, Инстаграм руу ороод зүүн дээд буланд байрлах камеран дээр эсвэл зүгээр л түүний доор байрлах өөрийн про зурган дээрээ дарна. Дараа нь дэлгэцний зүүн доод буланд байрлах флашны хажууд байрлах зурагны тэмдэгтийг сонгоно.

Сонгосон зурган дээрээ дарсны дараа засварлахад бэлэн болон дэлгэцэн дээр гарч ирнэ. Хэрэв зураг чинь дэлгэцэнд багтахгүй бол автоматаар хасагдан таардаг байгаа. Та зургаа засварлаж дуусаад Your Story  гэсэн бичгэн дээр дарсанаар дараагийн 24 цагийн хугацаанд энэхүү зураг найзуудад чинь харагдах болно.

Facebook

Facebook ерөнхийдөө дээрх хоёртой адил боловч жижиг ялгаанууд бий. Facebook – рүүгээ ороод дээд талд байрлах таны түүх буюу your story гэсэн дээр дарна. Дараа нь баруун доод захад байрлах жижиг дөрвөлжин дээр дараарай.

Таны камер роллон дахь зургууд дэлгэцний доод талд гарч ирэх ба постлохыг хүсэж байгаа зургаа эндээс сонгоно. Үүний дараа зургаа засварлах бөгөөд хүссэн стикер болон хүрээг нэмж оруулах боломжтой. Your Story  гэсэн бичгэн дээр даран гарч ирсэн цонхон дээрх Add товчийг дарахад таны зураг Facebook – д нийтлэгдэх болно.

Одоо та хуучин зургаа хэрхэн олон нийтийн сүлжээнд дахин нийтлэхийг мэддэг боллоо. Сайхан дурсамжуудаа дахин хуваалцаж эхэлцгээе.

Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Хуучин зургаа Stories-т хэрхэн оруулах вэ?
Жиргэх

Санал болгох

iphone
USED
  • 6.0 инч, Super AMOLED
  • Арын гурвалсан камер
  • 512 GB хүртлэх microSD
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3*FHD инч Super AMOLED
  • Дөрвөлсөн арын камер
  •  Dolby Atmos дуугаралт
Үнэ: 690,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 5.8 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 4 GB
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 5,8 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Нүүрний камер: 8 MP
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 6.1 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 8 GB
Үнэ: 1,390,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.4 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP хос
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 1,150,000₮
Дэлгэрэнгүй