Samsung-н шинэ Galaxy Note 10-г Galaxy S10-тай харьцуулж үзвэл...


Өмнөд Солонгосын гар утасны магнат Samsung өнгөрсөн сард Galaxy Note 10 загвараа танилцуулсан нь тус компанийн үзэгтэй хоршиж ажилладаг 9 дэхь загварын утсаа хэрэглэгчдэдээ хүргэж буй явдал боллоо. Тус загвар нь Note 10 болон Note 10 Plus гэсэн хувилбартай бөгөөд 8-р сарын 23-наас эхлэн худалдаалагдаж эхэллээ.

Galaxy Note болон Galaxy S line загваруудын гол ялгаа нь ихэвчлэн дэлгэцийн хэмжээ болон S Pen дэмжих функц байдаг. Харин энэ жилийн шинэ загваруудын тухайд камер, санах ой, багтаамжаараа томоохон ялгарч байна.

S Pen үзэг 

Samsung-ийн Note загварууд үргэлж S Pen stylus буюу электрон үзэгтэй байдаг зарчмаар мөн л Galaxy S загварт байхгүй үзэгтэй болсон.

Гэхдээ нэг шинэ зүйл нэмэгдсэн нь S Pen-ээр бичсэн гар бичээс текст болж хувирах боломжтой. Мөн зарим дохио зангаагаар удирдах функциуд ч нэмэгдсэн.

Galaxy Note 10 VS Galaxy S10

S Pen функциэс гадна энэ жилийн Note 10-ын хамгийн том онцлог бол том дэлгэц. Тодруулбал, Note 10 загвар 6,3 инч дэлгэцтэй бол Galaxy S10 6,1 инч дэлгэцтэй. Гэхдээ S10 загварын 4К нягтаршилтай дэлгэцийн нягтралын үзүүлэлт 3040х1440 бол Note 10-ын Full HD дэлгэцийн нягтаршил 2280х1080 байна.

Энэ нь Samsung S10-ийн нэг инч дэх нягтаршил 550 пиксел бол Note 10-ынх 401 пиксел буюу арай бага гэсэн үг юм. Эндээс үзэхэд S10-ын дэлгэц илүү тод гэж хэлж болох ч 2 утсыг аль алийг нь хэрэглэж, үзсэнийх дараа л яг харьцуулж хэлэх боломжтой юм.

Note 10 загварын багтаамж 256GB, харин S10 загвар 128GB болон 512GB гэсэн багтаамжийн сонголттой. Note 10 хэмжээгээрээ S10-аас арай том учраас батарейн хэмжээ ч мөн том. /Note 10-ын батарей 3500 mAh, S10-ынх 3400 mAh/

Note 10, Note 10 Plus хоёулаа 16МР хэт өргөн өнцгийн камер, 12МР өргөн өнцгийн камер болон 12МР телефото ленз бүхий гуравласан камертай бөгөөд сельфи камер нь 10МР.

Galaxy Note 10 Plus болон Galaxy S10 Plus

Эхний гол ялгаа бол дэлгэцийн хэмжээ. Note 10 Plus загварын дэлгэцийн хэмжээ 6,8 инч бол S10 загварынх 6,4 инч.

Дэлгэцийн нягтаршил хоёулаа адилхан буюу 3040х1440 бөгөөд Note 10 Plus-ийн дэлгэцийн 1 инч дэх пиксел нягтаршил 498 харин S10 Plus-ийн 522.

Мөн камерны тухайд ч онцлууштай хэдэн ялгаа бий. Хоёулаа хэт өргөн өнцгийн 16МР камер, өргөн өнцгийн 12МР камер болон 12МР телефото камертай боловч Note 10 Plus загварт 4 дэх depth камер бий.

Харин сельфи камерны тухайд аль аль нь 10МР мэдрэгчтэй, гэхдээ S10 Plus загварт 8МР depth камер суурилагдсан. Note 10 Plus-тай харьцуулахад S10 Plus загвар хэд хэдэн хувилбар бүхий багтаамжийн сонголттой танилцуулагдаж байна.

Тухайлбал, S10 Plus 128GB, 512GB, 1Tb гэсэн 3 сонголттой бол Note 10 Plus загварт 256GB болон 512GB гэсэн сонголт бий. Note 10 Plus загвар мөн 12GB RAM-тай бол S10 Plus хэрэглэгчид 8GB эсвэл 12GB гэсэн 2 хувилбараас сонгох боломжтой.

Note 10 Plus том хэмжээтэй учраас мэдээж батарей нь илүү том буюу 4300mAh байгаа бол S10 Plus загварынх 4100 mAh байна.

Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Samsung-н шинэ Galaxy Note 10-г Galaxy S10-тай харьцуулж үзвэл...
Жиргэх

Санал болгох

iphone
USED
  • 6.0 инч, Super AMOLED
  • Арын гурвалсан камер
  • 512 GB хүртлэх microSD
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3*FHD инч Super AMOLED
  • Дөрвөлсөн арын камер
  •  Dolby Atmos дуугаралт
Үнэ: 690,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 5.8 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 4 GB
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 5,8 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Нүүрний камер: 8 MP
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 6.1 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 8 GB
Үнэ: 1,390,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.4 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP хос
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 1,150,000₮
Дэлгэрэнгүй