Samsung Galaxy S10-р таны хийж болох 10 күүл зүйл!


Samsung Galaxy S10 нь багтаамж, цоо шинэ иможи гээд өндөр нарийвчлалтай камер, утасгүй цэнэглэх боломж гэх мэт Samsung нь Galaxy-г урьд өмнөхөөс ч илүү хүчирхэг болгосон. Хэрэв та худалдан авах гэж байгаа эсвэл та зүгээр л сонирхохыг хүсч байвал Galaxy S10-тай хийж болох 10 күүл зүйл энд байна.

1. Хурууны хээг унших чадвар сайжирсан

Дэлгэцний доор зай эзэлдэггүй мэдрэгч суулгасан тул та дэлгэцийн хурууны хээ уншигч ашиглан Galaxy S10-ийн түгжээг тайлж болно.  Энэ онцлог нь нүүр таних технологийг хэрэглэдэггүй хүмүүст тохиромжтой. Энэхүү шинэ уншигч нь хэт авианы долгионы технологийн тусламжтайгаар энгийн зураг авдаг мэдрэгчтэй ховилыг хурууны хээ уншихад ашигладаг. Түүнчлэн, энэ технологи дэлгэц унтарсан үед эсвэл батерей бага зарцуулах горим дээр тохируулсан ч ашиглаж болно. Мөн та гар чинь нойтон үед танихгүй гэж санаа зовсоны хэрэггүй. Galaxy S 10 нь 3D anti-spoofing /хулгайн эсрэг/ технологийг ашигладаг тул хүмүүс таны утсанд нэвтрэхээс сэргийлж чадна. Ингэснээр та аюулгүй төлбөр хийх, баталгаажуулах болон бусад зүйлсийг хийх боломжтой болно.

2. Видео, киноноос GIF үүсгээрэй.

Galaxy S10 нь таны сонгосон видеог өөрийн видео тоглуулагч дээрээс шууд GIF болгон хувиргах боломжийг олгодог гайхалтай онцлогтой. Утасны gallery апп-г нээгээд дэлгэцийн баруун доод хэсэгт байгаа GIF хэрэгслийн товчлуур дээр дараад видеогоо тоглуулна. Та энэ хөдөлгөөнт дүрсээ хүссэн хэмжээгээрээ хасч эсвэл хурдыг нь тохируулж болно. Та GIF-г өөрийн хүссэнээр өөрчилсний дараа сошиал сүлжээнд зориулсан GIF-ийг хадгалах буюу хуваалцах боломжтой.

3. Илүү ихийг хадгалах, илүү ихийг хийх

Galaxy S10e-ийн хувьд хэрэглэгчид 256GB багтаамж авах боломжтой бол Galaxy S10 нь 512GB хүртэл, Galaxy S10 plus нь 1TB хүртэл багтаамжтай. Энэ нь танд их юм шиг санагдаж байна уу? Эдгээр утаснууд нь 512 ГБ хүртэлх microSD тэлэлтийг дэмждэг тул та ихэнх тохиолдолд 1.5ТБ багтаамжгүйгээр хадгалах боломжтой болно. Хадгалалтаас гадна Galaxy S10 шугам нь хурдан, жигд ажиллахад илүү их RAM өгдөг. Galaxy S10e ба Galaxy S10 нь 8ГБ хүртэл санах ойтой, бол Galaxy S10 plus 12GB багтаамжтай.

4. Усанд сэлэхдээ авч яв

Хэрэв та усанд сэлж, бороонд шүхэргүй алхмаар байвал Galaxy S10 нь IP68 зэрэглэлийн тоос, усны хамгаалалттай учир аюулгүй гэдэгт найдаж болно. Энэ нь Galaxy S10 нь цэвэр усны 4.9 '(1.5m) хүртэлх гүнийг хамгийн дээд тал нь 30 минутын турш ус нэвтрүүлэхэд тэсвэрлэх хүчин чадалтай гэсэн үг юм. Samsung-ийн зөвлөмжийн дагуу энэ төхөөрөмжөөр далайн эрэг эсвэл усан сангаас хол байхаа мартуузай.

5. Wireless PowerShare болон хурдан утасгүй цэнэглэх 2.0

Samsung нь Galaxy S10-ийг урвуу утасгүй цэнэглэгчээр бүтээсэн бөгөөд үүнийг "Wireless PowerShare" гэж нэрлэсэн. Хэрэглэгчид Galaxy S10-ийн батерейны цэнэгийг Galaxy S9, Galaxy Buds True Wireless In Ear чихэвч, эсвэл Galaxy Watch гэх мэт бусад төхөөрөмжтэй хуваалцах боломжтой. Гэхдээ Galaxy S10 шугам нь өөрийн цэнэглэгчтэй хэрхэн холбогддог вэ? Samsung нь энэхүү хамгийн сүүлийн үеийн давтамжийг хурдан утасгүй цэнэглэгч 2.0-ээр технологижуулсан бөгөөд үүнийг утастай цэнэглэгчтэй адил 15 минут цэнэглээд, дараа нь хэдхэн цаг зарцуулах боломжтой юм. Түүнчлэн, Galaxy S10e-ийн тусламжтайгаар та ердийн батерейны хүчин чадал 3100mAh, харин Galaxy S10 нь ердийн 3400mAh хүчин чадалтай, Galaxy S10 plus нь ердийн 4100MAh хүчин чадалтай болно.

6. Бичиг баримтаа скан хийхдээ утсаа ашиглаарай.

Samsung Galaxy S10 нь камераар сканнердсан аливаа баримт бичиг, захиа, баримт, мөнгөний баримт гэх мэт зүйлсийг автоматаар жижигрүүлдэг. Camera апп-ыг нээгээд , тохиргоог  өөрчлөхийн тулд cog дүрсийг дарж Scene optimizer-ийг нээнэ. Мөн Document scan нь идэвхжсэн эсэхийг шалгана уу. Дараа нь арын камерыг ашиглан бичиг баримтаа скан хийгээд үзээрэй.

7. Хөдөлгөөнт видео бичлэгийг тогтворжуулах

Видео бичлэг хийхдээ S10-ийн хийж чадах зүйлсийн нэг бол таны видео бичлэгийг тогтворжуулах явдал юм. Үүнийг ашиглахын тулд Camera апп-г нээгээд, Video товчлуурыг дарж, утсаа хэрхэн барьж байгаагаас хамаараад дэлгэцийн дээд хэсэгт эсвэл ирмэг дээр байрлах дөрвөлжин камерын дүрсийг дарна. Ингээд супер ‘steady mode’ горим идэвхжиж та видео бичлэг хийж болно.

8. Bixby Routines-г тохируулах

Та өглөө бүр сэрэхдээ цаг агаар, удахгүй хийх уулзалтын талаар шалгаж байгаарай. Galaxy S10 утаснууд нь ердийн ажилд цаг заваа хэмнэхэд тусладаг. Эхлээд 14 урьдчилсан тохиргоо хийж болно, эсвэл та өөрийн хувийн тохируулгыг хийх боломжтой. Жишээ нь: Bixby Routines нь таны машиныг Блютүүтээр холбоод,  мэдээллийг чанга унших, дэлгэцийн түгжээг газрын зураг болгон өөрчлөх мөн түүнчлэн  Spotify-г асааж, утасны түгжээг тайлах тохиргоог идэвхжүүлдэг. Та эдгээр бүх тохиргоог өөрчилж болно.

Bixby хэсэг хугацааны дараа ажил, гэрт чинь тохирсон хэв маягийг сурах болно. Гэхдээ та хүсвэл мөн шинэ хэв маяг, зуршлыг гаргаж болно.  Bixby Routines-ийг тохируулахын тулд:
"Settings" руу ороод "Advanced features" дээр дарна уу. Хамгийн сүүлд нь "Bixby Routines" -ийг сонгоно. Мөг quick navigation тохиргоон дээр дараад нээж болно.

9. Хэн ч олж чадахгүй хувийн хавтас үүсгэх

Хүн бүрт бусдаас нууцлах зүйл бий. Энэ нь файлуудыг байрлуулахдаа тусдаа PIN-ээр хамгаалагдсан  сейф гэдгийг мэдэж авах нь илүүдэхгүй шүү. Харин эхлэхийн тулд танд Samsung акаунт хэрэгтэй.

Secure folder үүсгэхийн тулд:
"Settings" руу ороод, "Biometrics and security" гэсэн дээр дарна. Хавтасны тохиргоог хийх, файл нэмэхийн тулд "Secure folder" –г нээгээрэй.

10. Lockscreen дээрх зүйлийг өөрчлөх

Samsung үүнийг FaceWidgets гэж нэрлэдэг, гэхдээ та Lockscreen дээр харагдах мэдээлэл гэж бодож болно. Энэ нь Хөгжим, өнөөдрийн төлөвлөсөн ажил, эсвэл Galaxy S10 гар утасны шинэ мэдээлэл эсвэл Bixby Routines байж болно. Settings-рүү ороод "Lockscreen" дээр дарна. "FaceWidget" рүү нэвтрээд  эндээс та асаах, унтраах, эсвэл дэлгэцэн дээр шинэчлэхийн тулд "Reorder" -г сонгоно.

Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.
Samsung Galaxy S10-р таны хийж болох 10 күүл зүйл!
Жиргэх

Санал болгох

iphone
USED
  • 6.0 инч, Super AMOLED
  • Арын гурвалсан камер
  • 512 GB хүртлэх microSD
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3*FHD инч Super AMOLED
  • Дөрвөлсөн арын камер
  •  Dolby Atmos дуугаралт
Үнэ: 690,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 5.8 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 4 GB
Үнэ: 580,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 5,8 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Нүүрний камер: 8 MP
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • Дэлгэц - 6.1 инч
  • Арын камер 12 мегапиксель, f/1.7
  • Санах ой-RAM 8 GB
Үнэ: 1,390,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.3 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 830,000₮
Дэлгэрэнгүй
iphone
USED
  • 6.4 инч Super AMOLED
  • Арын камер: 12 MP хос
  • Санах ой-RAM 6 GB
Үнэ: 1,150,000₮
Дэлгэрэнгүй